2017 -оны 7 -р сарын 28
Мөнгө угаах, хар тамхи, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд АНЭУ-тай хамтран ажиллана

Холбоотой Зураг

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт  Арабын Нэгдсэн Эмиратаас Монгол Улсад суугаа Элчин сайд Абдулла Абдулрахман Абдулла Бин Рабия Аль-Түнэйжиг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Дотоод хэргийн яам хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар төлөвлөж байна.

Хоёр орны Дотоод хэргийн яам хоорондын санамж бичигт гарын үсэг зурснаар цагдаа, хууль сахиулах байгууллагын албан хаагчдыг богино болон урт хугацааны сургалтад хамруулах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх материаллаг баазыг сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж нээгдэх юм.

Түүнчлэн Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмират Улстай мөнгө угаах, хар тамхи, мансууруулах бодис, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажээ.

Эх сурвалж: ХЗТХЯ

 


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

НИЙГЭМ
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА