2017 -оны 6 -р сарын 14
Шинэ орон сууцны үнэ өмнөх сараас 0,63 хувиар буурчээ

 

 

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компани тавдугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн  судалгааны үр дүнг олон нийтэд танилцууллаа.
 
Тус судалгаагаар Орон сууцны үнийн ерөнхий индекс өнгөрсөн дөрөвдүгээр сараас 2.6 хувиар буурсан үр дүнг харуулж байна. Харин өнгөрсөн оны үр дүнтэй харьцуулбал 11.4 хувиар буурчээ. Ийнхүү орон сууцны үнийн индекс буурахад тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ орон сууцны үнэ буурсан нь нөлөөлсөн гэдгийг Тэнхлэг зууч компанийн судлаачид онцоллоо.
 
Өнгөрсөн сарын үзүүлэлтээр шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ  2 сая 16 мянган төгрөг болсон нь өмнөх сараас 0.63 хувиар, өмнөх оны мөн үеэс 1.15 хувиар буурчээ. Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.
 
Харин хуучин 2 өрөө байрны дундаж үнэ нь өнгөрсөн сард 72 сая 706 мянган төгрөг болж өмнөх оны мөн үеэс 8.97 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Сүхбаатар дүүрэгт хуучин 2 өрөө байрны дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.
 
Хуучин орон сууцны үнийн индекс 1.22 хувьтай гарсан нь өмнөх сараас 0.002 хувиар буурсан үзүүлэлт юм.
 
Орон сууцны үнийн индексийн тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлсэн шинэ, хуучин нийт 4928 орон сууцны мэдээллийг
хамруулжээ.
 
 
Б.Заяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

66.87.77.1 hun : zuv zuv zah zeeliin bolon ursulduunii daguu oron suutsnii ine unah yostoi doo ulam ch ih unana
НИЙГЭМ
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА