2017 -оны 1 -р сарын 11
Приус машины бүлэг хулгайчдыг илрүүлжээ

Приус машины бүлэг хулгайчдыг илрүүлжээ

Приус машины эд ангийг хулгайлдаг бүлэг этгээдийг цагдаагийн газрын алба хаагчид илрүүлсэн байна. Тодруулбал, цагдаагийн байгууллагаас приус маркын автомашины зай хураагуур хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион явуулжээ.
Тус ажлын дүнд зохион байгуулалттайгаар хулгайн хэрэг үйлддэг С, Э, Т, Б, Б, Т нарыг илрүүлэн шалгахад нийслэлийн дүүргүүдийн нутаг дэвсгэрээс 21 удаагийн үйлдлээр приус маркын автомашины иж бүрэн зай, их гэрэл зэргийг хулгайлан, зарж борлуулсныг тогтоогоод байгаа аж.
Уг этгээдүүд нь захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч хэлбэрээр гэмт хэргийг бүлэг, зохион байгуулалттайгаар үйлддэг, тодорхой хэсэг нь приус автомашины засварын газар ажилладаг байсныг Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээллээ.
Тиймээс машины хулгайчдаас өмч хөрөнгөө хамгаалан харуул хамгаалалттай газар машинаа байрлуулах, дохиолол хамгаалалтын систем суурилуулахыг санууллаа.
 
Н.Батзаяа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

НИЙГЭМ
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА