2017 -оны 6 -р сарын 12
“Доён” хочит У.Болд нарт холбогдох шүүх хурал дахин хойшилжээ

Өнгөрсөн оны зургадугаар сарын 17-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Туул голын эрэг орчимд 10 гаруй удаа буун дуу гарч, ойр орчмын оршин суугчдыг айлгаж цочроосон хэрэг гарч байв. Энэхүү хэргийг үйлдсэн гэх “Доён” хочит У.Болдод холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн тавдугаар сарын 24-нд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч яллагдагч талын өмгөөлөгчийн хүсэлтээр ирэх зургадугаар сарын 9-ний өдөр хүртэл хойшилсон билээ.

Тэгвэл өнгөрсөн баасан гаригт болсон шүүх хурал нь мөн хойшилжээ. Тодруулбал, яллагдагч Т.Өлзийжаргал нь шинээр өмгөөлөгч авсан бөгөөд өмгөөлөгч хавтаст хэрэгтэй танилцана гэсэн шалтгаанаар хойшилсон байна.

Хэргийн тухайд, яллагдагч У.Болд, Т.Өлзийжаргал нарт Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181-р зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. У.Болд, Т.Өлзийжаргал нар нь бүлэглэн 2016 оны зургадугаар сарын 17-ны өдөр 20:50 цагийн орчимд, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Таван толгойн гүүрний зүүн талд, Туулын бургасанд согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, галт зэвсэг буюу гар буугаар буудаж танхайрсан гэмт хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа юм.

О.Сайхан


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

НИЙГЭМ
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА