2017 -оны 6 -р сарын 9
М.Энхболд уу, Х.Баттулга уу, эсвэл С.Ганбаатар уу...

 

Энэ удаа нөүтбүүкээ дэлгэн бичиглэхдээ хэн нэгний дотрыг маажиж, дургүйцэлийг нь төрүүлэхийг хүсээгүй юм. Мэдээж хор уучихсан мэт бачууран бухимдах хүмүүс багагүй гарч ирэх байх л даа. Учир нь яг л тэдэнд хандаж үзэл, бодлоо хуваалцахыг хүссэн хэрэг.
 
Эрүүний минь оочин, цоочин сахал шиг цөөхөн монголчууд бид чинь яачхаа вэ? Энэ их хоорондын толхилцлоо одоо болиод эвтэй, энх амгалан байж ер болдоггүй юм гэж үү! Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сургаар бие биенээ бараг барьж идэх нь ээ! Энэ сошиал, хэвлэл мэдээллийн ертөнцөөр шагайхын ч эцэсгүй зүхэл, заналхийлэл , хараал ширээлийн үгс хөврөх юм. Монгол Улсын алдартнууд , олны танил эрхмүүд, гавьяа шагналтнууд, улстөрчид энэ заваан бохир үзэл суртлын магнайд нь байгааг харах ямар гутамшигтай, гунигтай, харамсалтай. Тэдэнд ичиж зовох ёсон гэж огтоос алга. Нийгмийг чиглүүлэгч бамбар, зүг баримжаа байх учиртай шилдэг хэсэг ийм байхаар бусад нь яах билээ. Айл гэрийн доторх аав, ээжийн үлгэрлэлээр хүүхдүүд нь хүмүүжиж, төлөвшдөг бус уу. Аав, ээж эвтэй, халамжтай, үг хэл цэгцтэй, хүндлэлтэй, үнэн байх аваас үр хүүхэд амар тайван, ачлалтай өсөн торнино. Энэ бүхэнд ухаанаас илүү зөв сэтгэл, хандлага чухал. Би энд зөв сэтгэлийг онцгойлон тодотгож байна.
 
Яагаад Сэвэл хүний ёс, мөс гэж бидэнд ер нь байхгүй болчихсон юм биш биз дээ гэж бодогдох боллоо. Монгол хүний уудам сэтгэл хаачаа бэ? Монголчуудад хүч чадал, оюун ухаан, эд баялаг огтхон ч дутуу биш ээ! Ганцхан, гагц сэтгэл алга. Аа- яа яа! сэтгэл ямар их дутаж байна вэ? Сэтгэл, зүрхгүй бол тэр хүн биш. Хэчнээн хүчирхэг, ухаантай байгаад ч нэмэргүй. Сэтгэл, зүрхгүй аваас мянган Чингис хаан байгаад ч Монголд нэмэргүй. Сэтгэл дутсан ухаан бол чөтгөр ороолонгоос өөрцгүй.
Дэлхийд данслагдсан бөх тэх хүн, баатар, гавьяатан, энгэр нь даахгүй урагдах шахсан одон медальтан, эх орон, үндэсний үзэл, тусгаар тоггнол гэж цээжээ дэлдэхээс цаашгүй дүр эсгэгч тэмцэгчдийн цаана миний хайж буй сэтгэл харагддаггүй байна. Сэтгэлгүй эрхмүүд нийгмийг хямрааж, олныг бужигнуулж, хэрүүл хараалаараа түмнийг талцуулан бухимдуулаад байна.
 
Нэгэн жишээ дурдъя!
 
Сүүлийн үед Монголын улс төрд “Тархи эзэн хаан сууж, сэтгэл халагдана ” гэгч утгаараа өрнөх боллоо. Амьдралын эвсэг найрсаг байхын утга учир өөрчлөгдөхөөр монгол хүн өөрөө өөрөөсөө хүнийсч, зэрлэгүүдийн дунд зэрлэгээр амьдрах ёстой гэсэн цэвдэг хүйтэн үзэл бодол, энерги түгэж байна. Олны танил эрхмүүдийн амнаасгарч буй “Шээс баас, эрлийз хурлийз, алнатална,” гэх хэт“экстрим” үгс, балмад зан авир нийгмийг нилэнхүйд нь зэрлэгшүүлж байна шүү дээ.
Энэ байдлыг мэдэрч чадсан нэгний (М.Энхболд)" Би эетэй, эвтэй Монгол Улсын төлөө, Монгол ялна” гэж хэлсэн үгэнд эгдүүцэн нулимж, шүдээ хавирч байгаа хүмүүсийг хэрхэн ойлговол зохилтой билээ. Чухамхүү эе эвийг эрхэмлэсэн сэтгэлийн энергээр л нийгмийн зэрлэгшсэн бодол санааг зөөлрүүлж болно.
 
М.Энхболдын энэ үгэнд бидэнд дутагдаад байгаа, хайгаад байгаа тэр эергүү сэтгэл шингэсэн байна гэж харлаа.Өнөөдөр цөөхөн монголчуудыг эвдрэлцүүлж, магадгүй мөхөөж мэдэх аюул бол бие биенээ гарал, үүслээр ялгаварлан, эрлийз хэмээх нэр, хоч зүүлгэн, гутаан доромжлох үйлдэлдээ гаршин, бүр улс төр хийх үзэл суртлаа болгон утга учиргүй, ухаангүй сурталдаж буй явдал.Монголчууд арай дөнгүүр нэгнээ сүүлийн жилүүдэд эрлийз, хурлийз “болгон” намнадаг хуучтай боллоо. Монгол хүн бүр генитикч болчихсон мэт. Хажуу ойр болгоныхоо цусыг шинжилж, шиншилж явах болж. Бүр эцэстээ буриад, дөрвөд, халхаараа талцаад эхэлчихлээ. Үүн шиг аюул үгүй. Ямар муухай хүйтэн сэтгэл цаана нь яваад байна вэ? Бодлоготой ч юм шиг. Хаана ч тэр зөвхөн хувийн бизнес, явцуу эрх ашиг харан далдагнагсдын хойш урагш харсан хоёр нүүр, холбиромтгой хувирамтгай зэрлэгсэтгэлбиднийг сүйрэлд л хүргэх бий вий!
 
Ер нь Монгол Улс, монгол хүний төлөө халуун дулаан, үнэн сэтгэлтэй бол харь холын гарал үүсэл хамаа байна уу? Африк, индонези гаралтай Обама АНУ-ыг засаглалаа гээд америкчууд монголчууд шиг хийрхсэн үү, Гүрж Сталин Орос оронд оросуудаас илүү үнэнч байгаагүй гэж үү.
Перучууд Фужимото гэгч япон эрхмийг ерөнхийлөгчөөрөө сонгохдоо гарал үүслээс нь илүү перучуудын төлөөх чин халуун сэтгэл, зүтгэлийг нь чухалчилсан хэрэг. Ингээд бичээд эхпэхээр түрүүчээсээ намайг энэ муу эрлийз юм байна, ална шулна хэмээн лавтайяа хараан зүхэж эхэлчихсэн байгаа л даа. Мэдээжийн хэрэг.
 
Миний цус цэвэр гэдгээ мэднэ. Гэхдээ би хэн нэгнийг эрлийз, хурлийз хэмээн гадуурхах, эсвэл тийм нэр зүүгээд, зуүлгээд үзэн ядах, хардах сэрдэхийг эсэргүүцдэг. Ийм муухай хорлонтой, улс орнуудын хоорондын харилцаанд хүртэл сэв суулгасан зэрлэг бүдүүлэг, балмад үзэл сурталд бухимдан дургүйцдэг. Яс ярьвал гарал үүслийн талаарх иймэрхүү хэт балмад үзэлтнүүд харин ч цусны хувьд “но"-той байж мэдэхээр санагддаг юм. Энэ мэтээр бид өөр хоорондоо хятад, оросын эрлийз, хурлийз хэмээн талцан хагаралдаж, хардалцаад эхлэх юм бол л жинхэнэ дуусна, мөхнө, сөнөнө. Монголчууд бид болж бүтэхгүй байгаа болгоно оо Хятадаас шалтгаалж байгаа мэтээр мунхаглан боддогоо, хятад хүн л биднийг ийм муухай болгоод байдаг гэх мөчид ойлголтоосоо салаад, бид яагаад хөгжихгүй, эвлэлдэхгүй байна вэ? гэдгээ харин саруул ухаанаар, уужим сэтгэлдээ тунгаан бодох цаг болсон.
 
Бидэнд бас боловсрол, гэгээрэл дутаж байна.Монгол Улсад боловсролтой, мэдлэгтэй, сэтгэлтэй, туршлагатай удирдагч дутаж байна. Ухаанаар мөнгийг олж болохч, мөнгө сэтгэлийг үгүй болгодог юм шигээ. Сэтгэлгүй ухаанаар төр улсыг жолоодно ' гэдэг ямар ч зөвшөөрөлгүй атлаа жолооны ард суухтай адил бус уу.
 
“Улсын Ерөнхийлөгч боловсролгүй байх нь хамаагүй эх оронч л байвал болоо" гэсэн үзлийг зарим нэр дэвшигч мөрийн хөтөлбөртөө тусгасан байх юм. Эх оронч сэтгэл гэдэг агуу өргөн ойлголт. Үүнийг хэн нэгний  гудамжинд жагсан  хашгирснаар хэмжиж болдоггүй юм. Бусдын түлхээс, хавчаанд эх оронч сэтгэл оршдоггүй болой. Боловсрол, мэдлэг, туршлага хүний сэтгэл зүрхийг гэрэлтүүлж, гэгээрүүлдэг. Гэрэлтэж гэгээрсэн сэтгэлд эх оронч үзэл бат оршдог. Монгол хүн бүр бие биеэ зориудаар гутаан, гүтгэн доромжилсон ийм хандлагад ач холбогдол өгөхөө л больчих. Энэ маань гэгээрлийн, уужим саруул сэтгэл, амар тайван байхын эхлэл.Гэгээрсэн сэтгэлтэй байж гэгээрсэн хүн болно. Гэгээрсэн хүмүүсээс бүрдсэн нийгэм гэгээрсэн улс, үндэстэн болох нь гарцаагүй буюу.
 
Ш.Даваадорж
sonin.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

202.70.34.1 зочин : тавантолгойг mcs***ад-д биш үр ашгийг нь монголчуудад хүртээх -жэнко ерөнхийлөгч болно оо..............бид сонгоно ооооо. ядуу иргэд бид 1072 хувьцаанаас өөр хүлээх юмгүй болсоон...........
85.203.18.2 зочин : мэтгэлцээнээр л хэн хэн бэ гэдэг нь харагдана даа
202.9.43.1 зочин : монголчууд их сонин болжээ. хийж бүтээж яваа хүнийг үзэж чадахгүй , массаараа нэг хүнийг тахин шүтэж харанхуй бүдүүлгээр даган д***дганадаг
202.180.218. зочин : hgghjhg
98.226.83.1 зочин : mongolchuudiin tarkhiig ***tuulj songokh songoltgui bolgoj bna.ene 3 nam arai denduu bna.uuj idsen geg muuluulj baikhiig n bodookhoor songolt ugui met,uls ornoo geed orilood baikhiig n bodohoor itgel turmuur ch yum shig utgaggui songuuliin piar bolj bna.
119.40.97. зочин : хамгийн чух*** нь эв нэгдэл
202.179.31. зочин : ganbaatariig demjineee. 60 terbumiig idsen uusan manan tai yu yarih ve. muusain yumnnud eh ornoor min togloj duuslaaa. bolij uz ta nar. ganbaatariigaa l demjieeee
202.179.31. зочин : ganbaatariig demjineee. 60 terbumiig idsen uusan manan tai yu yarih ve. muusain yumnnud eh ornoor min togloj duuslaaa. bolij uz ta nar. ganbaatariigaa l demjieeee
202.179.31. зочин : ganbaatariig demjineee. 60 terbumiig idsen uusan manan tai yu yarih ve. muusain yumnnud eh ornoor min togloj duuslaaa. bolij uz ta nar. ganbaatariigaa l demjieeee
202.179.31. зочин888 : с.ганбаатар ялна. с.ганбаатар ялна харж л байгаарай.....
66.181.183. зочин : ганбаатарыг дэмжиж байгаа боловч энхболдыг сонгохоор шийдсэн
202.131.235. бат : ганбаатарыг дэмжинэ.амжилт хүсъе.
202.9.43.1 зочин : тун зөв эхэлж байснаа энхболдыг илүү өмөөрч эхэлсэн нь ямарч утгагүй болсон бна
202.21.100.2 зочин : монголын 2-р т***н баяны өөдөөс мөнгөгүй ганбаа ганбаатарыг дэмжиж байна.
103.212.116. зочин : энэ хүн тун зөв юм бодож байна.ардчилсан орны удирдагч ард түмнээ *** хурлийзаар нь дуудах юм гэж үү.нацистууд,гитлер л тийм үзэл гаргаж байсан.тийм хүн сонгогдвол энэ их хагар*** бутр*** улам л ихэсч эцэстээ бид хүний хоол л болно.
202.126.91. зочин : босоо гамбааг сонгоё !! эх орон дуудаж байна. монголчууд эх орондоо хайртай. зѳв сонголт бол ганбаатар ! миний эх орон босноо. монголын соёмбо ***тран гял***знаа.
103.23.51 зочин11 : ганбаатар ерөнхийлөгч болно
66.181.176.1 зочин : ***ийн сайт чин үг хасаж боогоод
66.181.176.1 зочин : х.баттулгад монголын путин болохыг хүсэе! ядарсан монголоо хөл дээр нь босгож, агуу монголын түүхийг эхлүүлэх болтугай!
УЛС ТӨР
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА