2017 -оны 6 -р сарын 8
Боловсролын сайдаар хэн гэнэ үү? Тимон уу? Арай үгүй байлгүй дээ

Боловсролын сайд унаж, дэд сайд нь АНУ-ын элчин сайдаар томилогдчихлоо. Үндсэндээ Монгол Улсын боловсролын салбар эзгүйрчихлээ гэж хэлж болно.  Уг нь энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж, өмнөх сайдын үед гарсан алдаа дутагдлыг засах чадвартай нэгнийг хугацаа алдалгүй томилох ёстой баймаар.

Гэвч Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцээд асуудал олон нийтийн анхаарлын төвөөс холдчихоод байна. Эсвэл зориудаар холдуулах сонирхол байхыг ч үгүйсгэхгүй. Гэтэл энэ завсарт “чоно борооноор” гэгчээр Боловсролын сайдад “гавихгүй” нэр дэвшигчид тодорч эхэллээ.

Тэдний нэг нь Н.Учрал. Цагтаа “Тимон” нэрээр реп дуулж явсан, Их Засаг сургуулийн захирал Н.Ням-осорын хүү Учрал шүү дээ. Тэрээр 2016 онд Сонгинохайрханчуудын итгэлийг хүлээж УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 21 дүгээр хорооллынхон “Залуу хүнд хүсэл эрмэлзлэл бий” гэдэгт нь итгэж сонголтоо хийсэн болов уу гэж бодож байна.  Гэтэл залуу хүний хүсэл эрмэлзлэл нь албан тушаалын шуналаар солигдоод эхэллээ.

Гишүүн болчихсон хүн сайдын суудалд санаархах шунал байхыг үгүйсгэхгүй. Гэвч боловсролын салбар бол Монгол  Улсын бодлогын салбар. Ийм салбарыг айлын эрх хүүхдээр тоглуулмааргүй байна. Яах вэ, аав нь хүүдээ сургууль байгуулж өгөөд түүнийгээ удирдаад явж болно. Энэ бол өөр ойлголт. Харин Монгол Улсын боловсролын салбарыг туршлагагүй, чадваргүй залуу хүн удирдаж яавч болохгүй.

Тэгээд ч Н.Учралыг докторын зэргээ хэрхэн хамгаалсныг Монголчууд тэр аяараа л мэдэхээс хойш.

Линкольн хэд насалсан билээ. Доктор гуайн тайлбараар бол их л урт насалсан хүн байна даа. 

Тэгэхээр Н.Учрал бол яавч биш. УИХ-ын гишүүнээ хийгээд, хууль санаачлаад явж болж байна. Залуусын төлөөлөл. Төрийн ордонд удчихсан хөгшчүүдээс гарахгүй шинэлэг санаа, сэдэл гарч болох юм. Гэвч бүхэл бүтэн боловсролын салбарыг удирдахад хэтэрхий жулдана. Тэгээд ч өөрөө сургуультай хүн салбарын сайдаар ажиллавал нэгдүгээрт ашиг сонирхлын зөрчил үүснэ, хоёрдугаар нөгөө давхар дээл нөмрөх асуудал ч тавигдах болно.


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

150.129.140.1 зочин : shibshig
УЛС ТӨР
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА