2017 -оны 1 -р сарын 10
Жастин Биберээс хөрш нь нэг сая доллар нэхэмжилжээ

Хүүхэд насандаа алдар хүндийн эзэн болж өдгөө хайр дурлалын асуудалд бүтэлгүйтсээр яваа Канадын дуучин Жастин Биберээс хөрш нь нэг сая доллар нэхэмжилжээ.

People.com сайтын мэдээлж буйгаар Жастин Биберийн хөрш болох Жеффри Шварц хэмээх эр сэтгэл санаа, бие махбод мөн эд хөрөнгийн хохирол амссан гэх шалтгаанаар нэг сая доллар шаардаж байгаа аж.

Жастин Бибер Шварц руу нэг бус удаа халдаж байсан төдийгүй заналхийлж, насанд хүрээгүй охиныг нь  ч мөн заналхийлж байсан гэнэ. Өмнө нь Бибер Шварцын гэрт санаатайгаар халдсан хэргээр 89 мянган доллар төлж хоёр жилийн тэнсэн харгалзах ял авч “салж” байсан юм. Энэ удаад Биберийн хуулийн багийнхан Шварцын нэхэмжилж буй мөнгөн дүнг илүү бодит болгоно хэмээн 25 мянган доллар болтол нь бууруулаад байгаа гэнэ.

 

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: www.zone.mn

 


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

СОЁЛ УРЛАГ
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА