2017 -оны 6 -р сарын 8
Цагдаагийн бие бүрэлдэхүүнд автомашин хүлээлгэн өглөө

"Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс Таван толгой - Гашуунсухайт чиглэлийн автозамдүүрэг гүйцэтгэж буй цагдаагийн бие бүрэлдэхүүн, "Гашуунсухайт авто зам”ХХК-д замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийг боомтоор нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хэрэгцээнд "Land Cruiser-76”, "Land Cruiser-78” маркийн шинэ авто машинуудын түлхүүрийг, алд цэнхэр хадгийн хамт "Эрдэнэс Монгол”ХХК-ийн бизнес хөгжлийн дэд захирал О.Одбаяр хүлээлгэн өглөө.

Дэд захирал О.Одбаяр хэлсэн үгэндээ таван толгойн бүс нутгаас өнгөрсөн жил 12.8 сая тонн, оны эхний 5 сард 10.6 сая тонн нүүрсийг Таван толгой - Гашуунсухайт чиглэлийн авто замаар тээвэрлэж, тус зам дээр 6000 гаран автомашин өдөр шөнөгүй явж байна. Монгол Улсын ачаа тээврийн экспортын дийлэнх хувийг Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн автозамаар тээвэрлэж, Монгол Улсын эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулж байгаа талаар онцолж, цаашид энэ замын засвар арчлалт, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарал тавьж ажиллана гээд тус зам дээр үүрэг гүйцэтгэж буй ажилтан, албан хаагчдад талархал илэрхийлж, ажилд нь амжилт хүслээ.

Уг арга хэмжээнд "Эрдэнэс Монгол” ХХК-ийн бизнес хөгжлийн дэд захирал О.Одбаяр, Цагдаагийн ерөнхий газрынтэргүүн дэд дарга, Тэргүүн дэд комиссар П.Батбаатар, Хангамжийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Мөнхбаатар "Гашуун Сухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Болд, нар болон бусад алба хаагчид оролцлоо.

 
Цагдаагийн бие бүрэлдэхүүнд автомашин хүлээлгэн өглөө

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

СОЁЛ УРЛАГ
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА