2017 -оны 6 -р сарын 8
Төсвийн хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулагч эрх мэдэлтэн!!!

 

Монгол улсын ерөнхий сайд Б.Эрдэнэбат Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сундуй нийслэлийн иргэдийн төлөөлөгч нар санатүгэй мэдтүгэй хэмээх Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн мал эмнэлэгийн газрын дарга А.Нарантуяа  гэгч хэн бэ?

Нийслэлийн мал эмнэлгийн газар нь мал амьтны өвчинтэй тэмцэх урьдчилан сэргийлэх эрүүлжүүлэх хүнсний аюулгүй байдлын баталгааг хангах замаар нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг төрийн үйлчилгээний байгууллага юм.Энэ байгууллагын даргын үүрэг гүйцэтгэгч А.Нарантуяа нь дараахь зөрчил дутагдлыг бий болгосон.Үүнд

1.Тус байгууллага нь 33-н орон тооны ажилчинтай үйл ажиллагаа явуулдаг юм байна. Гэтэл тус байгууллагын албан үүрэг гүйцэтгэгч А.Нарантуяа нь 2013оноос хойш жил бүр батлагдсан орон тооноос 3-4 хүн илүү авч ажиллуулсан 2017оны 5-р сар хүртэл түр болон үндсэн орон тоогоор 21хүнийг ажилд авч ажиллуулсан нь төрийн үйлчилгээний байгууллагын ажилчдын тогтвор суурьшилтай ажиллах боломжийг алдагдуулсан.Эдгээр хүмүүсийн дотор ажлын дадлага туршлагагүй ажилдаа гардаггүй // өөр хүн гаргадаг // Хөдөө орон нутгийн бичиг баримттай хүн ажилд авч ажиллуулсан.

3. Мэргэжлийн мал эмнэлэгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн

// төрийн албан хаагч нь аливаа аж ахуйн нэгж байгууллага ТББ-ын удирдах алба давхар хашиж болохгүй гэсэн заалт //

4.Азийн мал эмнэлгийн холбооны хуралд улсын зардлаар явсан

// 2013оны  9-р сард  //

5. 2015-2016 онд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Сонгино хайрхан дүүрэг  Багануур дүүрэгт мал эмнэлэгийн ариутгалын цэг байгуулсан. Уг обьектуудыг 800-н сая төгрөгөөр байгуулсан гэх боловч ямар нэгэн тендер сонгон шалгаруулалт зарлаагүй тухайн обьектонд хяналт шалгалт тавьсан байгууллага байхгүй.

6. Мэргэжлийн хяналтын байгууллага ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй байхад 2016 оны 8-р сарын сүүлчээр ажиллуулсан 2016оны 10сард хөлдөж зогссон одоо хүртэл ажиллаагүй байгаа гэтэл дээрхи обьектуудад  //2016оны 10-р сараас 2017оны 5-р сар хүртэл сар болгон нэг сая зургаан зуун мянган төгрөгний халаалтын зардал өгсөн  //

8.Тэнд ажиллаж байгаа эмч нар нь  хөдөлмөр хамгаалалын хувцас ариутгалын бодис  эсгий цалин хөлс гэх мэт маш их хэмжээний зардал гаргаж байна үүнд ямар ч хяналт шалгалт байдаггүй гэх мэт татвар төлөгчийн мөнгийг иймэрхүү үргүй  зардал гаргаж байгааг хяналт шалгалт явуулах хэрэгтэй байна.

Төсвийн хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулагч эрх мэдэлтэн!!!

Энэхүү нийтлэл мэдээлэл нь бодит үнэнд тулгуурласан ...аливаа хүний нэр хүндийг

унагах  нам эвсэл аливаа албан тушаалтны ащиг сонирхолоос ангид

 өөрийн цуглуулсан материалаас  сэдэвлэн бичсэн болно.

Нийтлэлч С.ХҮРЭЛБААТАР

2012-06-08


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

НИЙГЭМ
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА