2017 -оны 1 -р сарын 10
Золбин нохой устгалын ажил эрчимтэй хийгдэж байна

Налайх дүүргийн 1 дүгээр хороонд хорио цээрийн дэглэм тогтоож, золбин нохой устгалын ажлыг эрчимтэй явуулж байна. Тодруулбал энэ сарын 4-нд Налайх дүүргийн 1 дүгээр хороонд бэлчээрлэж явсан хонь руу дайрсан нохойг устгалд оруулж лабораторийн шинжилгээнд оруулахад галзуу өвчтэй нь тогтоогдсон. Дүүргийн Онцгой комиссыг яаралтай хуралдуулж, дүүргийн Засаг даргын 2017 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн “Мал амьтны галзуу өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай” А/08 дугаар захирамжаар 14 хоногийн хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоосон. 
Мөн дүүргийн хэмжээнд Налайх тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-аас 1 сарын 06-ны өдөр Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран 1 дүгээр хороо, Энгэршандын хэсгээр нохой устгал явуулж 33 нохой устгасан. Мөн 1-р сарын 07-нд 1-р хорооны Уурхайчин, Баянзүрхийн хэсэгт 68 нохой, 1-р сарын 08-нд 1-р хороо, 2-р хорооны төвийн хэсэг, 4-р хороо Нисэхийн хэсгээр 59 нохойг устгалд оруулжээ. 
Нохой устгалын ажил үргэлжлэн явагдаж байна гэж Налайх тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-аас мэдээллээ.


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

НИЙГЭМ
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА