2017 -оны 6 -р сарын 6
Амьдаараа музейн үзмэр болсон ихэр охидын ЭМГЭНЭЛТ хувь заяа

1934-05-28-нд Канадын фермер Дионы гэрт 5 ихэр охин мэндэлж дуулиан шуугиан тарьж байжээ. Эдийн засгийн их хямралын хүнд жилүүдэд ихэр охид мэндэлснийг дэлхийн олон нийт сайхан амьдралын бэлгэдэл хэмээн баяртайгаар хүлээн авч “Гайхамшигт ихрүүд” гэж нэрлэжээ. Ионн, Аннет, Сесил, Эмили, Мари нар нь эрүүл энх өсөж бойжсон анхны 5 ихэр болоод зогсохгүй, албан ёсны бүртгэлтэй охидын анхны хамтлаг байсан юм. Яг адилхан 5 ихэр өнөө үед ч ховор гэнэ.

Гэтэл байдал буруугаар эргэх нь тэр. Онтарио мужийн засаг захиргааны шийдвэрээр охидыг эцэг эхээс нь салган авч Квинтленд нэрт музейн асрамжинд өгчээ. Энд охид музейн үзмэр болж эцэг эхтэйгээ ч уулзах эрхгүй болсон байна. Харин засгийн газар нь охидыг ашиглаж, тэдний дүрстэй хуанли, хүүхэлдэй, бусад бэлэг дурсгалын зүйлийг хийж, зарж борлуулах замаар хэдэн сая доллар олсон нь хямралын үед маш их мөнгө байлаа.

Ингэж мөлжигдөж өссөн ихэр охид нас бие гүйцсэн хойноо архидалт, биополяр эмгэг, гэр бүлийн тогтворгүй байдал зэрэг сэтгэл зүйн болон бие бялдрын олон асуудалд орох болсон байна. Хэзээ хойно 1997 онд ихрүүдээс амьд сэрүүн үлдсэн гурав нь хохирч бутарсан амьдралынхаа төлөө зарга мэдүүлж,  Онтарио мужийн засаг захиргааг шүүхэд өгчээ. Тэд заргаа авч хэдэн сая доллар хожсон байна. Гэхдээ энэ нь бяцхан охидод аймшигтэй хэрцгий, хүмүүн бусаар хандаж амьдралыг нь сүйрүүлсний төлөөс болж чадна гэж үү?

Өнөө үед тэднээс 2 нь: Аннет, Сесил хоёр л сэрүүн тунгалаг байгаа юм байна. Эдгээр гайхамшигт ихрүүдийн амьдрал маш эмгэнэлтэй, тэдний тухай аль болох олон хүн энэ тухай мэдээсэй дээ!


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

ДЭЛХИЙД
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА