2017 -оны 6 -р сарын 5
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж ажиллахыг үүрэг болголоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд үүрэг өглөө.

Тэрбээр “Маргаашнаас Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Дүүрэг, хороодын дарга нар нэр дэвшигчдийн хийх уулзалтад иргэдийн оролцоог жигд хангахад, цагдаагийнхан уулзалт хурлын үеийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч ажиллах хэрэгтэй" гэлээ.

Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтын ажлын эрчмийг сулруулахгүй ажиллах, зургаадугаар сарын 15-ны дотор тендерийг зарлаж дуусгахыг дүүргүүдийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудад даалгав.

Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үе болон нийслэлд зохион байгуулагдах олон улсын арга хэмжээний үеэр аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо гэж  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

НИЙГЭМ
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА