2017 -оны 6 -р сарын 1
Алдарт эхийн одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдууланАлдарт эхийн одон гардуулдаг уламжлалтай билээ. Баянзүрх дүүргээс "Эхийн алдар-I,II” одонгоор шагнуулсан ээжүүдэддүүргийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэг, Засаг  дарга Д.Пүрэвдаваа болон дүүргийн удирдлагууд өнөөдөр шагналыг гардуулан өгсөн юм.

 

Хүндэтгэлийн арга хэмжээг дүүргийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэг нээж хэлсэн үгэндээ "Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж олон хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлж байгаа эхчүүдийг "Эхийн алдар-I,II” одонгоор шагнасан. Манай дүүргээс "Эхийн алдар-I” одонгоор 33, "Эхийн алдар-II” одонгоор 684, нийт 717 ээж шагнууллаа. Жил бүр зохион байгуулагддаг энэхүү шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд 28 хорооны нийт эхчүүдээс төлөөлөл болон хүрэлцэн ирсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлэхийг хүсч байна.

Өнөөдөр "Алдарт эх” хэмээх эрхэм алдраар энгэрээ мялааж байгаа бүх сайхан ээжүүддээ аз жаргал, эрүүл энх, эрхэм дээд бүхнийг хүсэхийн хамт бидний гэрэлт ирээдүй болсон бяцхан үрсийн маань нүдэнд нь хайр гэрэлтэж, нүүрэнд нь инээмсэглэл өдөр болгон тодорч байхыг хүсэн ерөөе. Эх үрс нь элбэрэлтэй, өрх гэр нь өнө мөнхөд аз жаргалаар бялхаж байх болтугай” гэсэн ерөөл дэвшүүлэв.

 

Алдарт эхийн одон гардууллаа
Алдарт эхийн одон гардууллаа

 


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

НИЙГЭМ
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА