2017 -оны 1 -р сарын 4
Уурхайчны амьдрал ба өнөөгийн уурхайнуудын төрх

Бид уул уурхайн салбарыг ашиглаж хөгжиж чадахгүй байгаа нь нууц биш. Уул уурхайн салбарыг бүхэлд нь зөв гарцаар хөдөлгөж чадахгүй "манарч” суугаа улс. Бид хөгжлийн зөв гарцаа тодорхойлж хөгжиж чадвал хэнээс ч дутахгүй амьдрах боломж бий гадаадад гарч ажиллаж амьдардаг биш бидний хар ажлыг хийх гэж гадныхан "мөрөөддөг” тийм л хөгжлийг авч ирэх ёстой. Гэтэл бид бодлого боловсруулж хөгжиж чадахгүй байсаар удаж байна. Уурхайн гарц, олборлолтын хэмжээ, үр ашгийг нь тооцоолон шүлсээ гоожуулан суухаас өөр зүйлийг хийж чадахгүй, мэдэхгүй байна.

 

Одоогоор үйл ажиллагаагаа явуулж байгаа "жижиг” уурхайд хэрхэн ажилладаг талаар уурхайчдын амнаас сонсож мэдэрснээ сийрүүлье.

 

Уурхайчин залуус уурхайнхаа төрлөөс хамаараад ажиллах хуваарь, цалин хөлс, хоол хангамж, орчин нөхцөл зэрэг нь өөр өөр. Энэ удаад хөрс хуулалтанд говийн бүсэд ажилладаг уурхайг онцолж байна. Уурхайд том оврын машин жолооддог залуус 12 цагаар тулаа хийж /12 цагаар ээлжлэн ажиллах хуваарь/, ажилладаг байна. Ихэнхдээ залуус хашаалсан уурхайн бүсээс гардаггүй ба мэдээллийн суваг байхгүй, хүнсний дэлгүүргүй, цайны газар нь тогооч муутай бол өнгөрч байгаа нь тэр. 12 цагийн турш жолооны ард ээлжлэн гарах залууст хувийн амьдрал гэх зүйлгүй шахуу болно. Тээвэрт явж байгаа том тэргүүд "унтарна” /зогсоно/ гэж бараг л үгүй. Мэдээж 30-45 хоног ажлаад амардаг ч гэлээ, амралт маш багатай. 12 цаг ажиллаад буусан ажилтан уулын орой руу гарч гэрлүүгээ утсаар ярина. Энэ мэт байдалтайгаар уурхайн салбарыг хөгжилд чадлаараа хувь нэмрээ оруулж байгаа нь энэ.

 

Олон бэрхшээл зовлонгийн ард гарч байгаа ч өнөөдрийн уурхайнууд дорвитойхон хөгжиж, ажиллаж чадахгүй байна. Зөв бодлого шийдвэрээр хөгжих ёстой уурхайн салбар бидний өртэй, "өлсгөлөн” амьдралын гарц байх учиртай. Баялаг их хөрөнгөө зөв арга барилаар, зөв зохион байгуулалтаар удирдаж чадахгүй байна. Бид уурхайдаа хөгжүүлэх олон ажлыг хийж чадахгүй байгаа нь өнөөдрийн нийгмийн "алдаа” болж байна. Нийтийн санал асуулгаар иргэдээсээ санал авч яаж ажиллах, яавал ард түмний өмч хэлбэрээр эх орны хөгжлийн гарц байх ёстойг тодруулбал яасан юм бэ? ЭРХ БАРИГЧИД АА. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг байхаа.

 

Үндэстэн агентлаг


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

ЭДИЙН ЗАСАГ
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА