2013 -оны 3 -р сарын 13
Данзанлувсантүдэв гэгээнд Төвдийн сүм хийдүүд хүндэтгэл үзүүлэв

       

 

Эрдэнэ ноён хутагтын 9-р дүрийг 2013 оны энэ сарын 2-ны өдөр Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай лам Энэтхэгийн Дарамсала хотын өөрийн өргөөнд хүлээн авч тодруулан баталснаа зарласан юм.


Дорноговь аймгийн Равжаа музейн захирал ноён хутагтын тахилч З.Алтангэрэлтэй уулзаж энэ талаар тодрууллаа.


-Хутагтыг сэнтийд залах ёслол хаана болов?
-Саяхан хамрын хийдийн лам хуваргууд сүсэгтэн олны төлөөлөл хутагтын даншиг мандал өргөх сэнтийд залах ёслолын үйл ажиллагаанд оролцлоо. Дармасала хотын Диен дацан, улааны ёсны Чимэдгацаллин хийд, мөн Өмнөд энэтхэгийн Гоман дацангийн Цогчин сүмд энэ сарын 7-ны өдөр сэнтийд залж хүндэтгэл ёслолын арга хэмжээг дүүргэлээ.

-Хутагт тодруулах үйл явцын талаар та ярина уу?

-Бурхан шашины уламжлалт зан үйлийн дагуу хувилгааныг тодруулах ажил он удаан жил үргэлжилсэн. Дээрхийн гэгээнтэнд бид хутагтыг тодруулж өгөх хүсэлт гаргасны дагуу Далай багш Өмнөд Энэтхэгийн Гоманд болон ойролцоох хийдийн 400 гаруй хүүхдийн материалыг шүүн 26 хүүхдийг онцлон үзсэн юм. Үүний дараа нэрийг тодруулан номын нэр нь Лувсантүдэв нэртэй хүн байгааг хэлсэн. Монголчууд ноён гэгээн, төвдүүд ноён ренбүүчий гэж дуудах юм.



Энэ нь Дорноговь аймгийн харьяа Энэтхэгт суралцаж байсан залуу мөн болох нь тогтоогдсон юм. Энэ хүн багаасаа Хамрын хийдэд шавилан сууж Жигмэд осор гавжид шавь орж улмаар монголын бурхан шашинтны их сургууль мөн өмнөд, хойд энэтхэгт олон жил ном үзсэн юм. Далай лам өөрийн нэрнээс оруулан Данзанлувсантүдэв хэмээх номын нэрийг өглөө. Ноён хутагтын 9-р дүрд буддын шашины улаан шарын урсгалын алинд ч хүлээн зөвшөөрөгдөж Төвдийн сүм хийдүүд хүндэтгэл үзүүлэн ширээнд залсан нь ховор ёслол боллоо. Мөн энэ үеэр Далай багшийн зарлигаар Найжин чойжин бууж сургааль хайрласан юм. Ноён гэгээн одоо нянбанд сууж байгаа. Ирэх дөрөвдүгээр сард Хамрын хийдийн сэнтийд ноён гэгээнийг залах ёслол болно. Далай ламын тамгатай тодорсон хутагт тун цөөхөн бий.


А.Байгалмаа

 

 

 

 

 


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

202.21.106.1 га : зураг нь яасан гой юм бэ далай багш сайхан цоглог харагдаж бна. шинэ хутагт ч бас сайхан хүн бна
182.160.15.2 Зочин : ямар саихан хэрэг вэ
НИЙГЭМ
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА