2013 -оны 2 -р сарын 25
Тэд эргэж ирэх үү?


Ерөнхийлөгчийн сунгаа хоног өдрөөр ойртох тусам С.Баяр, У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нар улстөрд эргэж ирэх үү гэх асуултыг араасаа дагуулах болов. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хоёр ч удаагийн сонгуульд угсраа ялагдал хүлээж, өндрөөс унасан МАН-ынхан дөрвөн сарын дараа болох сонгуульд дахин “өвдөг шороодвол” хүндхэн хувь заяаг туулна. Ийм зам мөрийг туулахгүйн тулд Ардын намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-тай нэгдэн цул болж оролцдоггүй юм гэхэд ядаж эвсэхийг илүүд үзэж байгаа бол ард түмэн С.Баяр, У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нарыг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө улстөрд эргэн ирэхийг хүлээж байна. Тэд харин ирэх болов уу?

 


С.Баяр хаана явна вэ?


Ерөнхий сайд асан С.Баяр эдүгээ Канад улсад амьдарч байна. 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш улстөрөөс хөндийрч Канад улсад амьдрах болсныг нь УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Эх орноосоо урвасан учраас С.Баяр гадаадад амьдарч байна” гэж мэдэгдсэн ч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эх орондоо ирж мэдэх нь. Намын нөхдийнх нь дунд Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх нь одоогийн Ерөнхийлөгчтэй өрсөлдөж чадахуйц лидер байх тухай яриа үүсэхэд С.Баярыг нэрлэх хүн цөөнгүй байжээ. Гэхдээ өрсөлдөгч нарынх нь зүгээс түүнийг аль болох энэ сонгуульд өрсөлдүүлэхгүйг хичээж Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг “Хамгийн муу гэрээ” болгон харагдуулахыг хичээж байна. Гэрээг сайжруулах шаардлага бий юу гэвэл бий. Хөрөнгө оруулагч талын зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, Монгол Улсын хуулийг уландаа гишгэж байгаа нь ч үнэн. Харин энэ бүх бурууг тухайн үеийн Засгийн газрын тэргүүнд тохохыг оролдох нь хэр шударга юм бол. Уул уурхайн баялагийг хав дарж суухдаа биш хамгийн үр ашигтай ашиглаж чадсан орон хөгждөгийн жишээг Канадаас эхлэн олон орон нотлон харуулдаг. Энэ өнцгөөс нь харвал Шинэчлэлийн Засгийн газар өмнөх Засгийн газрын байгуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулахын төлөө ажиллах ёстой болохоос биш “Хөгийн гэрээ байгуулсныг нь засч залруулахаар оролдож байна” хэмээн сүрийг үзүүлэх нь эргээд гадаад ертөнцөд сөрөг ойлголт төрүүлж, хөгжих замаа хэдэн арван жилээр ухраахаас өөр үр дагавар дагуулахгүй билээ. Тиймээс энэ өнцгөөс харвал Монгол Улс санхүүгийн хямралд орсон хүнд үед “Чалько”-г өмнийн говьд татах гэрээг үзэглэж чадсан нь тийм ч муу зүйл биш билээ. Энэ утгаар нь хөөж үзвэл С.Баярыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээгээр муухай харагдуулахыг хичээх нь эрх баригчдад эргүүлээд өөрсдийг нь хачин муухай болгож хувиргаж мэдэх юм.


С.Баярын нэр нүүрийг хөөдөж, “Цаазлах ёстой” гэх үгийг дайхад хүргэдэг үйл явдал бол 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээн. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын мэдэгдлээр бол энэхүү хэрэг явдлыг өдөөгч нь одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бол хэрэг явдлыг даамжруулж, таван хүний амь золих хэмжээнд хүргэсэн гол буруутан нь С.Баяр. Сөрөг хүчний зүгээс түүнийг дээрх хэргээр буруутган яллахыг оролдох тусам алсуураа Ерөнхийлөгчийн нэр хүндийг сэвтээж гундаах тул Долдугаар сарын нэгний гэх тодотголтой энэхүү хэргийг эрх баригчдын зүгээс төдий л дэвэргэхгүйг хичээж байх шиг. Түүнээс өдөр алгасахгүй шахам хэн нэгнийг баривчилж урьдчилан хорих төвд саатуулсан тухай мэдээлэл тасрахаа болилоо. Хамгийн сүүлийн жишээ нь Монголын Үндэсний олимпын хорооны дарга Д.Загдсүрэн болов. Энэхүү баривчилгаа долдугаар сарын нэгний хэрэг явдалтай огт холбогдолгүй ч иймэрхүү баривчилгаа Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эрчимжих тусам ард түмний жигшил зэвүүцэл дээд цэгтээ хүрч одоогийн төрийн тэргүүнээс аль болох зай барихыг хүснэ. Тэр тусмаа эрх баригчид нам дотроо шургалсан төрийн мөнгөөр “гараа угаагчид”-ыг саатуулж хариуцлага тооцоогүй нөхцөлд Монгол Улс авлигатай тэмцэж, том акулуудыг барьж байна гэх мэдэгдэл бол ердөө л хоосон үг болж хувирна. Харин энэ боломжийг ашиглаж МАН Ерөнхийлөгчийн сонгуульд зөв хүнээ нэр дэвшүүлэх нь юу юунаас чухал бөгөөд ард түмний хүсэн хүлээж байгаа лидер нь магадгүй С.Баяр ч байхыг үгүйсгэхгүй билээ.


У.Хүрэлсүх БНСУ-д


Өтөл буурал намаа удаа дараагийн сонгуульд ялагдуулсны бурууг намынх нь гишүүд, дэмжигчид У.Хүрэлсүхэд тохож байгаа ч МАН-ын Удирдах зөвлөл УИХ дахь бүлэгтэйгээ хамтран өргөтгөсөн хуралдаан хийх үеэрээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлчихэд боломжийн хүнээр түүнийг тодруулаад амжсан байх юм. Гэхдээ тус нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнээ ард түмнээр хэлэлцүүлж саналыг нь авахаар болсон нь АН-ынханд бол “атом”-ын бөмбөг тэсэлснээс дутахааргүй цохилт өглөө. Сөрөг хүчний зүгээс “Ардын намд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлчих лидер байхгүй болохоор ард түмнээс санал асуулга авахдаа тулав” гэж сурталчилгаа хийсэн ч тусыг эс олж  АН сөхөрч байна. Энэ бол Ардын намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнд нэг давуу талыг олгох нь мэдээж. Гол нь үүнийг зөв зүйл болгон хувиргах ёстой. У.Хүрэлсүхийн хувьд “Хадгаламж” банкны Ц.Чимэдсүрэнтэй холбогдох хэрэг, Шивээ-Овоогийн гэх тодотголтой асуудалд нэр холбогдохыг эс тооцвол Оюутолгой, долдугаар сарын нэгний хэрэг гэх мэт асуудлаас хол зогсох эрхэм. Хэдийгээр намаа хоёр хуваасны бурууг тэр үүрдэг ч намаа сонгуульд ялагдуулсныхаа хариуцлагыг хүлээж ерөнхий нарийн бичгийн даргын суудлаас чөлөөлөгдсөн төдийгүй УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж чадсан нэгэн. Монгол Улсад ардчилсан парламент ёс тогтоод 20 гаруй жилийн нүүрийг үзэхэд түүн шиг үндэслэлээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын гишүүн гаргаж байсан жишээ үгүй. Үүгээрээ тэр ард түмний дунд “Хэзээ У.Хүрэлсүх улстөрд эргэж ирэх бол” гэх хүлээлтийг үүсгэсэн юм. УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзан БНСУ-ыг зорьсных нь дараахан олон нийтийн дунд “Тэр эргэж ирнэ” гэх хэлэлцүүлэг хүчтэй өрнөж “Тийм ээ” гэх хариулт голлож байснаас үзэхэд У.Хүрэлсүх эх орондоо ирж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд болохгүй гэх газар үгүй. Гол нь ард түмний сонголт мэдэх хэрэг билээ.

 


Н.Энхбаяр яах бол


МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бололцоотой эрхмүүдийн нэрд зүй ёсоор багтаад байгаа С.Баяр, У.Хүрэлсүх нартай дайсан болчихоод буй хүн бол Н.Энхбаяр.Тэр бас АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр сурталчилгаагаа эхлүүлчихээд байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ретингийг унагаж чадаж буй эрхэм. Бие нь шоронд ч бэлчээр нь хол болохоо харуулж байгаа ганц хүчтэй өрсөлдөгч хэмээн тодорхойлж болно. Түүнд бас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бололцоо байхгүй ч Ардын намын ч, АН-ын ч рейтингийг унагаж гуравдагч хүчнээс Ерөнхийлөгч гаргахад нөлөөлж мэдэх хүн. Өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуульд аль ч улстөрийн хүчин Засгийн газрыг дангаараа байгуулах хэмжээний суудал авч чадаагүйгээс Н.Энхбаяр улстөрийн нөлөөллөө алдаагүйг харж болно. Ийм байдлаар хүчээ тарамдуулахгүйн тулд МАН-ынхан МАХН-тай нэгдэх тухай хэлэлцээрийг эхлүүлсэн биз. Гол нь хэлэлцээр амжилт муутай яваа ч энэ намынханд ялагдсан үедээ сонгуулийн өмнө нэгэн цул болж, ялалт байгуулж чадаж байсан урьдын туршлага бий. Тиймээс Н.Энхбаяр гарал үүсэл нэгтэй намаа дэмжиж, нийгэмд шударга ёс тогтоохын төлөөх тэмцлээ үргэлжлүүлж мэдэх юм. Цаг нь ирэхэд тэд улстөрд эргэн ирнэ, харж л байгаарай.

 


Л.Чулуун


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

122.201.18. Зочин : zuv bayriig demjine,hiisen ymtai hun shuu
124.158.67.1 Зочин : bolidoo ard tumen teneg bish!!!!!!!!!!! tednii xen gedgiig ni medex bolson!!! tedend uls turd orj irex oron zai bxgui.ard tumen xuleej avaxgui.odooxondoo ene tsagiin l asuudal yum.ireduigui xumuus...
203.241.247.1 Зочин : HEHE YANAA IRGEJ IREHGYI L BHAA DAA
203.91.116. Зочин : С,БАЯР бол улс төрд байх ёстой хүний нэг одоогийн хэдэн улс төрч дотроо арай л оюунлаг юманд зангарагтай ханднаа ажил хийж байгаа хүнд алдаа оноо аль аль нь байдаг үүнийг ард олон ойлгоноо
122.201.18.2 Зочин : Ali ali ni Elbegeeg elbeghen zlchih humuus. Herev shudarga ursulduj chadval shuu dee. Herev TCAHIM HUUDSAAR sanal huraaval BURHAN ch baisan garch chadahgui.
173.70.128.2 Зочин : Bayar introveron tariulaad bie saingui bgaa. Haraaj zugeer bgaa novshnuudiig uDahgui bayarluulah baihoo. Mongolchuud muuhai humus yumdaa.
89.16.145.1 Зочин : New.mn gechixjee bas. XUJAAGUUD ADIDAS-G ABIDAS GEDEG SHIG. KOMMUNISTUUDIIN TARXI UGAAX XEREGSEL BAINA
49.0.145.2 Зочин : Ene nuhor hedeer iim zuil bichdeg bl.Ene ulsad ene 3aas oor hun bhgui yu.
122.254.127. Зочин : Mongoliin 3 tom aluurchin ergej irehuu? geech
122.201.18.1 Зочин : huue uur hun alga uu
27.123.213.1 Зочин : С.Баяр тийм сайн хүн юм бол яагаад хүн чанар гэгчээ гээн хүний нутагт хатуу чулууг нь өшиглөн алхаа юм бол харин ч төрийн нууцыг мэдэх түүн шиг хүн монгол орныхоо аль үзэсгэлэнт газар амран өвчтэй биеэ тэнхэрүүлэн алхаж явсан бол өөр шүү ингэхээр нэг л юм байна даа
180.149.78. Зочин : Chi ch saihan daldganadag hun de. Jaahan gol nuruutai yawah heregtei de er hun shig
49.0.134. Зочин : Ex ornoo xudaldsan xumuus gej oilogdog.
202.179.10.1 Зочин : enhbayr shudraga bj chadaagui hun shudraga es togtoono gej yu bhav dee
202.179.10.1 Зочин : enhbayr shudraga bj chadaagui hun shudraga es togtoono gej yu bhav dee
117.111.3.1 Зочин : Ene setgegdel bichij bui garud ene 3n hajuud yuuch bish niigemd ymarch nuluugui bj neg l ih yum mddeg baatruud bhiimaaa
103.9.91.1 Зочин : энэ 3аас Ээбээ ах их айж байна аа Баяр Энхбаяр 2г бүгд сонгонодоо
202.179.11. Зочин : хэ хэ хуцваа энэ 3-г хэн сонгох юм бэ таарсан таар шуудайнууд
49.0.203. Зочин : Үүнийг бичсэн мал Хуучин ху намын гар хөл юмаа. Монголын түүхэнд гарсан хамгийн үл бүтэх дарангуйлагч,харгис коммунистууд шүү дээ. энэ этгээдүүдийг улс төрд дахиж оруулж үл болно. Тэдэнд дахиж эрх мэдэл олговол ардчилсан төр нийгэмд асёар их хохирол учрах болно.Иймд тэд улс төрд дахиж бүү үзэгд бурхан минь.
103.9.91.1 Зочин : Bayar shig hun Mongol orond uneheer uguilegdej baina ter jinhene lider khun.Enkhbayar bas heregtei ter Elbegeegees hamaagui deer
31.60.95.1 Зочин : Элбэгдорж худлаа хошгруулахаас оор юу ч хийгээгуй жинхэнэ рекламны пауз ш дээ ногоо 3 бол зайлсан бай даа
202.131.226. Зочин : эхнийх нь архичин, дундхан нь авлигач, 3дахь нь зодоонч хэхэхэ
202.131.226. Зочин : хуцваа, энэ 3 тэнэгээр дутав гэж
103.11.192. Зочин : С.Баяр ирээсэй гэж монгол улсад баяр шиг хүн дутаж байндаа ажил хийвэл хийчихдэг хэлсэндээ хүрдэг жинхэн ерөнхийлөгч байх нь гарцааргүй элбэгээшиг хүн хошигруулаад сурцан хүн болиосой гэж
182.160.37.2 Зочин : zail ene teneg gurav
182.160.37.2 Зочин : dald ene gurav
80.218.30. Зочин : ene 3 mongol ulsad gai abchirsan humuus hezee ch ene 3iig songohgui ee
182.160.19.1 Зочин : ene 3 hulgaichii 3 uulang ni tsaazaar avbal taarna
122.201.18.1 Зочин : Bayar l mun shuu
202.179.23. Зочин : bayar l bish shvv
122.201.18.1 Зочин : Bayar Mongold hamgiin heregtei hun.Ter Elbegee shig teneg showdohgui Khurelsuh shig bodlogogui sagsuurahgui Enkhbayar shig shunaltahgui hun dee.Ter irgej ireesee.
202.179.20.1 Зочин : АН өөрөө нэлээн сандарч байна аа да янз нь тун эртнээс далд сурталчилгаагаа эхэлчихсэн бололтой элбэгээс өөр хүнгүй гэдэг долгионыг ардуудын тархинд сайн зоож эхэллээ дэ ингэхэд элбэгээ маань өөрөө энхий цагаан тагтаа бил үү
180.235.176.2 Зочин : huueee hulgaich nohoinuud ulstord ergej irvel ene uls tam boloh blgui !
202.179.24.1 Зочин : Эд нар Баяр, Хүрэлсүх, Энхбаяр нар МАН-ын лидерүүд эд нараас өөр дэвшүүлчих хүнгүй байна гэхээр МАн яаж доройтож,мөхөж байгааг харж болох байна. Арай ч дээ, иймэрхүү луйварчид улс орноо зараад идчихсэн, одоо эргэж ирэх ч нүүргүй гадаадад амдьдарч байгаа бусуу.Эсвэл нэрийг нь дэвшүүлээд үйлдсэн ялыг эдлүүлэх л үлдэж байна.
182.160.48.2 Зочин : mongold ene hognuudaas oor uls baihgui ium uu?
182.160.48.2 Зочин : hucvaa.hun hognuud gai bolson odoo novshuudaar yah ium be.
122.201.18.1 Зочин : Энэ гурав Монголд хэрэггүй гай тарьсан одоо боллоо Дээр нь Элбэгдорж бас хэрэггүй бүр их гайтай хүн Элбэгээ ч хэрэггүй ээ Энхбаяр ч хэрэггүй ээ
УЛС ТӨР
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА