2014 -оны 2 -р сарын 3
"Голомт" банканд юу болоод байна вэ

 

Монголын томоохон банкуудын нэг болох "Голомт"-д юу болоод байна вэ. Нэг хэсэг тус банк хөрөнгө оруулагчдын маргааны улмаас хамаг л булхай нь дэлгэгдэж байсан. Гэвч "Голомт" болон Монголбанкны зүгээс ямар ч зөрчил дутагдалтгүй, гүтгэлэг ухааны зүйл ярьж, асуудлыг намжааж чадсан. Гэвч өнөөдөр дэлхийн томоохон хэвлэд гарч байгаа мэдээлэл "Голомт" банк ямар тайлбар хийх бол!? " Reuters"-т мэдээлсэн "Абу Дабугийн хөрөнгө оруулагчид компаний засаглалтай холбоотой маргааны дараагаар Монголын Голомт банкнаас холбоогоо таслахаар зэхэж байна" гэсэн гарчигтэй нийтлэл тус банкны харилцагчдад эргэлзээ төрүүлж эхлээд байгаа нь нууц биш.

 

Энэ сарын 27-ны өдөр /1 дүгээр сарын 27-ны өдөр/ Хонгконг дахь Роетерсийн сурвалжлагч Майкл Флахерти, Лондон дахь Димитрий Здаников, Москва дахь Полина Полина Девитт, Токиогийн Жеймс Топхам нарын нийтлэл хөрөнгө оруулагчдын манай улсад хөрөнгө оруулах бодлыг үгүй хийж, Монголын хадгаламж эзэмшигчдийг эргэлзээнд оруулчих шиг боллоо. Уг нийтлэлд "Монгол улсад хөрөнгө оруулсан гадаадын байгууллагууд, хөрөнгө оруулагч нар хөрөнгөө татан гарч явсаар байгаа билээ. Өнгөрөгч оны байдлаар нэг тэрбум доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт ганцхан сарын дотор гараад явж байсан юм. Гэвч энэ байдал тогтворжих буюу саарах бус харин ч идвэхтэй үргэлжилсээр байна.



Саяхан 2010 онд Голомт банкинд 25 сая ам.доллар зээлдүүлсэн ADIC (Абу Дабигийн Хөрөнгө Оруулалтын Зөвлөл) гадны аудит Голомт банкинд оруулж дүгнэлт гаргуулсан байна. Аудиторуудын дүгнэлтээр ноцтой алдаа дутагдлууд гарсан бөгөөд дүгнэлтийн дагуу яаралтай таван жилийн хугацаатай зээлийг буцаан авах шаардлагыг Лондон дахь салбар нь гарч арбитрт хандхаар болоод байна.

 

Монгол улсын хадгаламжийн 1/4 ийг эзэмшдэг гэгддэг Голомт банкинд сүүлийн үед гараад байгаа удирдлага хоорондын зөрчилдөөн, Иточу, Алтан Дорнод Монгол зэрэг уул уурхайн компаниудын зээлийн байдал нь ихээхэн асуудал үүсгэж түгшүүрийн харанга дэлдэж эхэлсэн.

 

"Голомт" банкны хувьд Монгол Улсын банкны нийт активийн 23 хувийг дангаараа бүрдүүлдэг. Гэвч энэ банк хэвийн ажиллаж байгаа эсэхэд хэн хариулах вэ. Урьдынх шигээ Монголбанк хаацайлаад өнгөрөх үү..! Тус банканд хадгаламж эзэмшигч, харилцагчидад өнөөдөр бодит үнэн тайлбар хэрэгтэй байгааг дуулгах нь зүйн хэрэг.

 

Гадны хэвлэлд мэдээлж буйгаар бол "Голомт банкны үүсгэсэн асуудлын холбогдох баримт болон эх сурвалжийн дагуу Голомт банк нь муу компанийн засаглалтай гэж дүгнэгдэж байгаагаас гадны хөрөнгө оруулагчид Монголын хамгийн том хувийн хэвшлийн зээлдэгч болох Голомт банктай холбоогоо таслахаар зэхэж байна.2010 онд “Абу Дабугийн хөрөнгө оруулалтын зөвлөл” (ADIC) нь Голомт банкинд 25 сая ам.долларыг зээлсэн бөгөөд ADIC нь 15 - н сарын дараагаар зээлээ буцаан татахаар болж байна. Уг шийдвэр нь эх сурвалжууд болон Reuters - ийн хянасан хөндлөнгийн аудитын тайланд үндэслэн  Голомт банкны удирдлагын ноцтой алдааг аудиторууд илрүүлсэнтэй холбоотой юм.ADIC болон Голомт банк нь 5 – н жилийн зээлийг төлбөр төлөх өдрөөс өмнө эргүүлэн татах тал дээр маргаантай байгаа бөгөөд уг маргаан Лондон дахь итгэмжлэгдсэн хөндлөнгийн арбитрт шилжсэн талаар эх сурвалж мэдэгдсэн байна.  Монгол улсын нийт хадгаламжийн дөрөвний нэг нь байршдаг Голомт банкны удирдлагын буруутай үйл ажиллагааг ADIC буруутгаж байгаа.Мөн сүүлийн саруудад зээлийн үнэлгээний агентлагууд болон Дэлхийн банкнаас Монгол улсын банкуудад нийтлэгээрээ компанийн засаглал муу байгаа талаарх санамжийг онцлон тэмдэглэж байна.

 

Голомт банк болон Абу Дабугийн Засгийн газрын хөрөнгө оруулалтын гол үүрэг гүйцэтгэгч болох ADIC - ийн хооронд зурагдсан гэрээ нь Монгол улсын эдийн засаг болон ашигт малтмалын баялаг дахь гадны сонирхлын давалгаа идэвхижих үед хийгдсэн бөгөөд тус банкны зээлийн үйл ажиллагааг хүчтэй өсөхөд түлхэц өгсөн" гэжээ. Дээрх мэдээлэлд "Голомт" банкны зүгээс тайлбар өгөхөөс татгалзсан байна.

 

ADIC - ийн Голомт банкнаас салах болсон шалтгаан нь 2012 онд Японы уул уурхай болон барилгын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Itochu Corp (8001.T) - аас 2007, 2008 онд нээсэн аккредитивын хүрээнд Голомт банкнаас нэхэмжилж буй 43 сая ам.долларын хэргээр шүүхэд өгсөнөөс үүдэлтэй гэж мэдэгдсэн байна.

 

Аккредитив гэдэг нь худалдааг зохицуулах банкны баталгааны хэлбэр бөгөөд Голомт банк нь түүний харилцагч болох Монголын алт олборлогч Алтан Дорнодын өмнөөс Японы фирмийн тоног төхөөрөмжийн худалдан авалтанд Itochu - д төлбөрийн баталгаа нээсэн байна.

 

Itochu - гийн мэдэгдсэний дагуу тоног төхөөрөмжийн худалдан авалт нь хуурамчаар үйлдэгдсэн ба Алтан Дорнод болон Itochu - гийн Монгол дахь борлуулалтын менежер нь Японы фирмээс Оросын өмчит уул уурхайн фирм рүү мөнгө шахан гаргах хуйвалдаан байсан гэж мэдэгдсэн байна.

 

Уурхайн тухайн үеийн эзэмшигч Sergei Paushok нь луйвар гарсан талаар үгүйсгэсэн бөгөөд Itochu - гийн өмнөх менежерээс тайлбар авах гэсэн боловч холбогдох боломжгүй байгааг мэдэгдсэн.

 

Itochu сэжиг бүхий луйврын талаар олон нийтийн мэдэгдэлдээ зөвхөн тойм мэдээлэл өгсөн бөгөөд олон нарийн учрууд болон борлуулалтын менежерийн орлого (хэрвээ авсан бол) - ын мэдээлэл тодорхойгүй үлдсэн хэвээр байна.

 

Itochu тайлбар өгөхөөс татгалзсан.

ADIC - ийн хувьд гол асуудал нь Itochu - гийн сэжиг бүхий луйвар биш байсан бөгөөд үнэн хэрэгтээ, банкны ТУЗ - ийн үүрэг болгосон хараат бус шинжээчийн тайлангийн дагуу Голомт банк аккредитивыг нээхдээ сэжиг бүхий луйврын талаар мэдээгүй нь харагдаж байна.

 

Эх үүсвэрийн хэлснээр их хэмжээний буюу банкны өөрийн хөрөнгийн хэмжээнээс ч илүү гарсан дүнтэй аккредитивыг  ТУЗ - тэй зөвшилцөлгүйгээр Алтан Дорнодод нээгдсэн хэрэг юм.

 

Баталгааны хэмжээний хувьд Монголбанкны нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээг зөрчиж,  улмаар банкны дотоод түгшүүрийн дохиог өдөөхгүйгээр, мөн ТУЗ - ийн түвшинд асуудлыг тавихгүйгээр хэрхэн яаж нээгдсэн нь Голомт банкин дахь дотоодын үймээнийг үүсгэсэн.

 

2012 оны сүүлээр Дубай хотноо байрладаг FSI Capital - ын шинжээч аудитор нь Голомт банкийг түүний ТУЗ - ийн өмнөөс судалж, тухайн оны 12 дугаар сард дотоод шалгалт болон балансын тайланг танилцуулахыг санал болгосон боловч 2013 оны 4 дүгээр сарын байдлаар ADIC – т мэдээлсэний дагуу одоог хүртэл дээрх шаардлагыг биелүүлээгүй байна. 

 

Үүний дараа ADIC банкны ТУЗ - өөс өөрийн төлөөлөл болох захирлыг татаж авсан байна.

 

Үүнийг ADIC – ийн захирал Марк Кьютис огцрохын өмнө Монголбанкинд бичсэн захидалдаа: “Голомт банкны удирдлага болон ТУЗ нь тус банкны стандартыг зорьж байсан түвшинд хүртэл өсгөх тал дээр бидэнтэй хамтарч ажиллах хүсэлгүй байгаа учир бидэнд өөр сонголт үлдсэнгүй” гэж тайлбарлажээ.

 

Дээрх тайлбарт Төв банк болон арилжааны банкны зохицуулагч байгууллага болох Монголбанк нь үүн дээр тайлбар өгөхөөс татгалзсан байна.

 

УУЛ УУРХАЙН ӨСӨЛТ БА БАНКНЫ СЕКТОР

Аккредитивын маргааны хэргээс болж Голомт банкны 2012 оны аудитын тайлан хойшлогдсон бөгөөд банк нь ADIC - аас авсан зээлийн гэрээн дэх хөрвөх нөхцөлтэй зээлийн шаардлагыг зөрчсөнөөс ADIC нь Голомт банкийг зээлээ урьдчилан төлөхийг шаардахад хүрсэн байна.

 

Голомт банкны аудитын тайлан гарахгүй удсанаас Moody's үнэлгээний агентлаг тус банкны кредит үнэлгээг хүчингүй болгосон ба Standard & Poor's (S & P) үнэлгээг түр хойшлуулсан байна. S & P Голомт банкны дотоод зөрчил, засаглалын асуудлуудаас болж үнэлгээг түр хойшлуулсан гэж мэдэгдэл хийжээ.

 

FSI Capital нь Голомт банкинд шинжилгээ хийж байхдаа Голомт банкны удирдлагуудаас ярилцлага авсан бөгөөд Голомт банкны зээлийн хорооноос тус аккредитивын хэрэг нь банкийг алдагдалд оруулахуйц эрсдэлтэй биш гэж үнэлсэн гэж байв. Хорооны гишүүний хэлснээр Itochu - гийн борлуулалтын менежер Японы компани аккредитивыг буцаан дуудахгүй гэсэн амлалтыг Голомт банкинд өгсөн учраас уг үнэлгээг өгсөн гэсэн байна.

 

Тайланг гаргасан FSI - ын захирал Стивен Прайс нь хэлэхдээ Голомт банк нь Itochu - гийн эрх мэдэл бүхий албан тушаалтны бус доод тушаалын ажилтны хэлсэн үгэнд үндэслэн маргаан үүсгэж байна гэв. Itochu нь тус борлуулалтын ажилтан төв оффисын зөвшөөрөлгүйгээр энэхүү мэдээллийг өгсөн гэж мэдэгдсэн аж.

 

 FSI - ын тайланд дурьдсанаар зээлийн хороо тус аккредитивыг гаргаснаар 1 сая ам.долларын шимтгэл авах байсан тул Itochu - гийн борлуулалтын менежерийн баталгааг хүлээн авч, ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж байв.

 

 “Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд Голомт банкны зээлийн хорооны шийдвэр нь капитал зарцуулахгүйгээр 1 сая ам.долларын шимтгэлийн орлого авах боломж бүхий аккредитив тул энэхүү аккредитивыг эрсдэлгүй гэж ангилсан байна” гэж тайланд бичигджээ.

 

БУСАД ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД

 

Голомт банк нь дараах гурван гадаадын хөрөнгө оруулагчтай. Үүнд: 2007 онд 10 сая ам.долларын зээл олгосон Credit Suisse банк; Тус банкны 10 хувийг эзэмшигч Swiss - Mo Investment Ag; Мөн тус банкны 5 хувийг эзэмшигч Нидерландын худалдааны фирм болох Trafigura нар юм.

 

Өнгөрсөн оны 9 - р сард Credit Suisse банкны хуулийн зөвлөхийн мэдээлсэний дагуу Голомт банкинд өгсөн зээлээ буцаан нэхэмжилсэн байна. Гэвч энэ явдал аккредитивын хэрэгтэй холбоотой эсэх болон тус хүсэлтийн дагуу зээлийг эргүүлэн төлсөн эсэх нь тодорхойгүй байна. 

 

Credit Suisse банк тайлбар өгөхөөс татгалзжээ.

 

Швейцарийн санхүүгийн байгууллага болох Urs Schwarzenbach - ын зохицуулалттай Swiss - Mo ба Trafigura нар мөн тайлбар өгөхөөс татгалзлаа.

 

(Хонг - Конгт байрлах Майкл Флаэрти, Лондонд байрлах Дмитрий Зданников, Москвад байрлах Полина Дэвитт болон Токиод байрлах Жэймс Тофам нарын тайланд үндэслэсэн ба Марк Бендэйк найруулан бичив).

 

Н.Чинзориг

 


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

124.158.77 зочин : ум ма ни бад ми хум
202.21.120.2 зочин : голомт банк дампуурч зайлаасаа ажлаа мэдэхгүй м***ууд
202.170.80. зочин : ard tumen odoo setguulch nariig zaxi***gaar niilj bichij bish zuiliig mun boltol n niiteldg arga z***iig meddeg bolson um chin..iimerkhuu ***ldar bulidar medeellees dor burnee dugneltee xiideg bolson baihoo
103.26.194. зочин : голомт банкнаас энэ тухайгаа ард түмэнд мэдээлэл хийх хэрэгтэй шүү дээ
103.26.194. зочин : голомт банкнаас энэ тухайгаа ард түмэнд мэдээлэл хийх хэрэгтэй шүү дээ
103.26.194.1 зочин : голомт банкнаас энэ тухайгаа ард түмэнд мэдээлэл хийх хэрэгтэй шүү дээ
202.126.89.2 зочин : ene bol gutgeleg
202.126.89.2 зочин : ene bol gutgeleg
202.179.22.1 зочин : bi marg*** byh munguu ochij avna.
103.9.90.1 зочин : банкиууд хэвийн ажиллаж байв*** ард түмэн бид нарт л хэрэгтэй биз дээ
103.9.90.1 зочин : uu gaigui bgui dee sain l bank shuu dee yun 7000 like darax be yu gj oilgox be dampuurax gej bna geed daraad bna uu xurdan ene ybaad baigaa xel amnaas garaasai geed daraad bna uu
202.131.226. зочин : dan hunii munguur uil ajil***gaa yavuuldag bsan bna. mongol bank arai ch de.
202.131.226. зочин : hurdan munguu avaarai
202.131.226. зочин : humuusee hadg***amjaa avch ehleerei.
202.179.14. ингээд дампуурах эхлэл нь тавигдлаачин : монголын толгой баячууд гадаадын эдийн засгийн ***уурчид, дотоодын олигархи луйаврчидтай хамтран иргэдийн хөрөнгийг самарсаар байгааг капит***, голомт банкны үйлдэл харуулж байна.тухайн үедээ төрийн толгойд гарсан шун***тнууд ард, даатг***, зоос банкуудыг дампууруулж төрийн мөнгөөр бүхнийг зохицуулсан.одоо тэр аргаараа хийх нь л дээ
103.26.194.1 зочин : zahi***gaar bicheed,jijig asuudliig tomruulah gej yadaj bna shuu dee.
103.26.194.1 зочин : ер нь ардын банкныг тэр чигээр нь аваад л нэрийг нь голомт болгосон юм л даа одоо бнхау-н *** баясг***ан яахаа шийдэх байхдаа
202.21.112. зочин : lu.boldiinh bish shdee, odoo bayasg***an ezemshij baigaa. ugaasaa asuud***tai udaj bn, lu.bold garaad bur asuud***tai bolson shdee
133.34.31. зочин : toriin 2 bank dampuuruulj bosgoson bank daa. elbegee, baabar, lu.bold geed l ezed ni jagsana daa
202.131.233.1 зочинdo*** : ene bank er ni butehgui boloj bgaa yum bna oo olon ovootod ogosn mongoo ayah gej bgaa bol
202.131.233.1 *** : ersdeliin gazariin hariutsan neh huuhed bgaa mon ch sain ersdel hariutsaj bgaa biz chinguun gedeg baihaa mongol kompanuidaa ersdeletei geed uilaguulaad baidag gadniihan dbolohoor bas nair tavsan sh dee justad 21,0 say do*** ***dsan bsan ene bas yu boloh bol
202.131.233.1 naizuud : anh baiguulagdaj baih daa bas iim basan sh dee edniih er ingej baihaar dampuurlaa zarlah heregtei sh dee baysg***an hadagamj ezemshi***in mongoo bulhaidaj bgaad barigdsan gedeg bish biluu
182.160.45.1 зочин үнэн : анхнаасаа л төрийн хэдэн банк дампууруулж боссон лу.болдын банк тар нь танигдаж эхэлж байх шив.
202.170.80. зочин : за болидоо, өрсөлдөгч банкууд нь худ*** үгийг 1000 хэлбэл үнэн болдог гэдэг шиг шүүрч аваад л худлаа ***лах юм. юун сүртэй юм бэ. голомт чинь сайн банк. хаан , ххб 2 худлаа гарууд
122.201.20.2 зочин : ýíý íýã áèø ø¿¿ õ¿ì¿¿ñýý õýäýí òºãðºã ................
112.72.13.1 зочин : х а р мөнгөөр боссон банк гэдэг юм билээ
202.72.245.1 зочин : er ni ankh baiguulagdakhaasaa l mungu ugaagaad baiguulagdsan bank shuu dee odoo tegeed nugel ni nudeeree garch b.na daa
ЭДИЙН ЗАСАГ
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА