2013 -оны 12 -р сарын 21
БЗД-ийн Цагдаагийн II хэлтэс шинэ байртай боллоо

 

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс шинэ байртай боллоо. Шинэ байрыг хүлээн авах нээлтийн ажиллагаа өнөөдөр болж, Хууль зүйн яамны Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Оюунболд, Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Батжаргал болон албаны бусад хүмүүс оролцов.



Гурван давхар, 1488 метр квадрат талбайтай 280 алба хаагчийн багтаамжтай барилгын ажлыг “Аструм” компани богино хугацаанд /таван сарын дотор/ чанартай гүйцэтгэж, 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгчээ. Орчин үеийн загвар, стандартаар баригдсан уг барилга хурлын заал, хичээлийн өрөө, цайны газар, алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх фитнесийн өрөө, хувцас солих өрөө, душтэйгээс гадна дөрвөн автомашины гражтай юм байна. Мөн Хууль зүйн яамны санхүүжилтээр тохижуулсан иргэдийн хүлээлгийн том танхимтай. Байршилын хувьд, Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр, тодруулбал Их засаг их сургуулийн баруун хойно баригджээ.



Хууль зүйн салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралт ихтэй гэр хорооллын иргэдэд цагдаагийн үйлчилгээг улам ойртуулахын тулд дүүрэгт нэг байсан цагдаагийн хэлтэс, тасгуудын тоог нэмэгдүүлсэн. Ингэхдээ нийслэл хотод 100 мянган хүн ам тутамд дүүргийн цагдаагийн хэлтэс, 50 мянган хүн ам тутамд дүүргийн цагдаагийн хэлтсийн харъяа цагдаагийн тасаг, 4000 хүн ам тутамд хэсгийн байцаагч, 15 мянган хүн ам тутамд хоёроос доошгүй хэв журмын эргүүл ажиллах “Цагдаагийн байгууллагын зарим ажил, үйлчилгээ хангалтын жишиг норматив”-ыг Засгийн газрын 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан юм. 


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

195.2.240.1 bwyzophu : 4fivkf a href=httpcfmupfhaycch.comcfmupfhayccha, url=httpjehnwttrnydc.comjehnwttrnydcurl, link=httpuqmglfaqksix.comuqmglfaqksixlink, httpbdqbyc***ria.com
110.174.221. зочин : ийм ажилсаг хүмүүст ажил өгч хийлгэж баймаар юм. ц***ид бодох хэрэгтэй шүү.
180.149.78. зочин : элит сервис 88124198 айл волон ***бан байгууллагын хивс дрожийг америкийн кирби болон английн rugdoktor германы каштер хонконгийн чао бао зэрэг дэлхийн хамгийн дэвшилтэд технологи бүхий төхөөрөмж зориул***тын евро шампунь ашиглан тансаг үйлчилгээг дууд***ар болон ажлийн байруудаараа үзүүлж бна. мөн очиж авч буцааж хүргэж өгөх үйлчилгээ авахад 8000-10000төг нэмэгдэнэ. утас88124198
103.10.22.1 зочинhishigee : gaigui xxk taarjil de bolj de
103.10.22.1 зочин : yamai da muusain tsagdaa nar ovoo shu de
НИЙГЭМ
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА