2013 -оны 1 -р сарын 21
Бусдын уур цухлыг хэрхэн унтраах вэ...?

Бусдын уур цухлыг хэрхэн унтраах вэ? Уурыг унтраахгүй бол өөрөө бас уурлаад уурнаас өөдтэй зүйл юу л болоо аж. Тиймээс та бүхэнд энэ талаархи нэгэн сэтгэл судлаачийн бичсэн материалыг орчуулан хүргэж байна.


1. Амандаа ус цалги
Эмээ минь надад нэг удаа ингэж зөвлөж билээ “Хэрвээ нөхөр чинь гэнэт огцом уурлаад, юунаас ч юм болоод хашгичаад эхэлбэл зүгээр л амандаа ус балгасан юм шиг суучих. Юу ч бүү дуугар. Түүний яриа дундуур нэг ч үг хавчуулах хэрэггүй. Хүн ганцаархнаа удаан яриад байж чаддаггүй амьтан. Тэгэхээр тэр аяндаа вунаас уурласан, ву нь болохгүй байгаа тухай өөрөө яриад эхэлнэ. Уур бухимдлынхаа үед чамд юу хэлж магад. Тэр болгонд бүү хариул, битгий эгдүүц. Тэр аяндаа ганцаараа ярьж, хашгирч байгаад тайвшраад холдоод явчихна. Ингээд эрүүл саруул ярианд бэлэн болж, хэлснийг тань ойлгох тэнхээтэй тайвширсан үед нь яриагаа эхлэх хэрэгтэй. Тэр цагт нөхөр чинь тайван хариулж, асуудлыг зөв харж чадна. Та ч бас тайвширч, үнэхээр юунаас болсныг олйгох чадвартай болно”.

2. Маргааны ирийг сааруулах арга
Нөхөр минь намайг энэ арга барилд сургаж, энэ байдлаараа олон ч хэрүүлийг намжаасан. Хааяа уурлаж, бухимдсан үед минь “Энхрийхэн минь яагаав дээ!” гэх юм уу энхрий үг хэлэхээр цаашид түүнтэй хэрүүл заргыг эрчтэй хийх боломж маань бөхчихдөг. Энэ үгийг сонсоод хэрүүл хийх хүсэл ч тэр дорхноо саараад явчихдаг.
Нэг удаа хар уурандаа аяга тавгаа хагалчихсан юм. Гэтэл Гэгээн Валентины өдрөөр нөхөр маань аяга тавгын үнэтэй цуглуулга бэлэгдэж билээ. Тэгэхэд би дотроо “За дараа хичнээн их уурлалаа ч гэсэн аяга тавгаа хагалахгүй юм шүү” гэж өөртөө хэлсэн.
Ингээд нөхрийгөө хааяа уурлахад би бас түүнийг аргыг хэрэглэдэг. Тэр ч надтай адилхан хүн л болохоор уур хилэн нь аанай л саармагжилтад ордог юм.

Мөн уур бухимдал их төрсөн үед түүнийг сааруулахын тулд огт өөр сэдвээр ярих, үйлдвэл хийх чамгүй сайн нөлөө үзүүлдэг. Тухайлбал, яг маргааны үед “Надад нэг цай хийгээд өгөөч” гэх юмуу эсвэл “Чи цаад жижиг цонхоо хаачихаач тэгэхүү. Би даараад байна” гэх мэтээр сэдвийг түр өөрчлөх нь ашигтай. Энэ нь хэрүүл зөвхөн тэр хүрээндээ л хамаарч байгаа болохоос хоорондын харилцаа элдэв нөлөө үзүүлээгүй, зөвхөн тэр сэдвээр л ярилцаж байгааг нөгөө хүнд тодорхой ойлгуулдаг. Мөн цонхоо хаах юм уу эсвэл цай аягалах хооронд нөгөө дүрэлзсэн уур омог саарчихна. Ингээд дахиад маргаанаа үргэлжлүүлэхийн тулд сүүлд ярьснаа эргэн давтах, магадгүй бүр дахин санах хэрэг гарна. Ингэж бухимдал саарч, дахин урьдын хэмжээндээ хүртэл уурлатал бас зай цаг гараад ирнэ. Энэ зөвхөн цаг хожихын зэрэгцээ тэр бухимдлыг аажмаар үгүй хийхэд нөлөөлнө.

3. Үг гээхгүй хэрүүл хийх хэрэггүй
Уурандаа хэлсэн үгийг нь мушгих юм уу үг гээхгүй хариу хэлэх нь хэрүүлийг улам бадраахаас биш унтраахгүй. Ярианыхаа гол зориглгыг сайн сана. Хэрэлдэж муудалцах гэж байгаа билүү эсвэл хэл амаа олох гэж байгаа билүү. Хэрвээ хэл амаа олж, ойлголцох гэж байгаа хэрэгтэй хэрэггүй үгийг өлгөж аваад, өөлөөд байх хэрэггүй. Зарим үгэнд нь хариу хэлэх хэрэггүй. Хэлээгүй дуулаагүй гэж бодоод л өнгөрчих. Тэртэй тэргүй хэрэггүй дэмий үгс хожим сэтгэл үлдэхгүй шүү дээ.

3. Бүх бурууг өөрөөсөө бүү хай
Заримдаа та ямар ч гэмгүй байтал гэнэтхэн хэрүүл зөрчил үүсчихдэг үү. Энэ үед юунаас болсон юм бол, би ямар алдаа хийчихэв гэж өөрийгөө хүн шүүдэг байх. Гэтэл үнэн хэрэгтээ тэр уур бухимдлын үндэс огт өөр газар байх нь бий. Ажил дээрээ хэн нэгэнтэй маргалдсан ч юм уу эсвэл бүтэлгүйтэн, эсвэл машиндаа сэв суулгачихсан, үгүй бол автобусны айхавтар кондуктортой тулах шаардлага гарсан гээд хүний амьдралд сэтгэл санааг үймүүлж, уур бухимдал түрүүлэх явдал хичнээн их билээ дээ. Маш олон хүн таны сэтгэл санааг бухимдуулах хэмжээний үйлдэл хийх боломж гэдгийг байнга санаж яв.
Бусдын уур хилэнд хөндлөнгөөс хандаж, зөв арга хэрэглэж чадвал хурдан хугацаанд тайван амгалан болгох боломж бүрэн байдаг.
Тиймээс нэг нэгнээ хайрлаж, бас халамжилж уурлаж уцаарласан үед нь ойлгож, эргээд хэвийн байдалд нь ороход тусалж байх хэрэгтэй. Учир нь бидний амьдрал хэмжээлшгүй урт биш шүү дээ. Харин бидний сэтгэл нэгнээ тайвшруулж, нэгэндээ сайхан эерэг энерги өгөхөд энэ богинохон амьдралд хангалттай хүрэлцэнэ гэдгийг санаж яваарай.


Орчуулсан Р.Гэгээ

 

 

 


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

113.210.4.2 Зочин : dahij 1 unshaad usgiin aldaagaa zaschihval ug n dajgui l yum
24.10.178 Зочин : Mongolchuudad heregtei zuvlelgee baina.Yalanguya Parlianmentiin tanhimd uurlaad zodoldood bur negniigee tsohiod unagachihdag galzuu uurtai humuust.
ЗӨВЛӨГӨӨ
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА